GlamUp. Танилцуулга · 2026

GlamUp Системийн танилцуулга

✦ Салон болон Selfcare үйлчилгээний салбарт зориулав

Зөвхөн салонд
зориулсан систем.

GlamUp нь үйлчлүүлэгч болон салоны бизнес эрхлэгчдэд тулгардаг асуудлуудыг хамтад нь шийдвэрлэхээр бүтээгдсэн систем юм.

Зөвхөн салонд зориулсан Үйлчлүүлэгч төвтэй Бүх зүйл нэг дор

Зах зээлийн боломж

Бизнесээ өргөжүүлэх
боломж.

Гоо сайхны үйлчилгээ авах нь өнөө үед тансаглал бус өдөр тутмын үйлчилгээ болсон. Улаанбаатар хотод өдөр тутам мянга, мянган үйлчлүүлэгчид тогтмол үс засалт, хумс, арьс арчилгаа, гоо заслын үйлчилгээ авдаг.

~1.75 сая
Улаанбаатарын хүн ам — Монголын нийт хүн амын тал хувь нь нийслэлд амьдардаг.
~880 мянга
Нийслэлийн эмэгтэйчүүд — нийт хүн амын ойролцоогоор 50 хувь.
550мянга+
Тогтмол гоо сайхны үйлчилгээ авдаг насанд хүрсэн эмэгтэй (голлох зах зээл).
$173 сая+
Монголын гоо сайхан & selfcare үйлчилгээний зах зээл — жил бүр тогтмол өсөж байна.

Эдгээр үйлчлүүлэгчийн ердөө 1%-ийг татаж чадвал — сард хэдэн зуун шинэ үйлчлүүлэгчид. GlamUp таны бизнесийг эдгээр зорилтот хэрэглэгчдэд хүргэж, тэднийг тогтмол үйлчлүүлэгч болгоход тусална.

Эх сурвалж: Worldometer / Үндэсний статистикийн хороо (2024), Statista Market Forecast — Mongolia (2023–2025), UNFPA. Дээрх тоо баримт нь ил эх сурвалжид тулгуурласан ойролцоо тооцоолол бөгөөд боломжийг харуулах жишээ болгон оруулав; баталгаат амлалт биш.

Бидний философи

Салон болон Selfcare үйлчилгээний бизнесийг гүн ойлгож систем хөгжүүлэх юм.

01

Зөвхөн салонд зориулсан

Ерөнхий цаг захиалгын систем биш. Үс засалт, хумс будалт, гоо засал, спа гэх зэрэг салоны бизнесийн онцлогт тааруулж хөгжүүлсэн. Ажилтны хуваарь, үйлчилгээний ангилал, хийгдэж байсан ажлын портфолио зургууд зэрэг бүгд нэг дор.

02

Үйлчлүүлэгч төвтэй

Системийн үнэ цэнэ таны үйлчлүүлэгчийн тоогоор хэмжигдэнэ. GlamUp нь үйлчлүүлэгчдэд тулгардаг асуудлуудыг шийдвэрлэж, хялбар, шуурхай цаг захиалах боломжийг бүрдүүлсэн систем тул энэ нь таны бизнест ч сайнаар нөлөөлнө.

03

Бүх зүйл нэг дор

Захиалгаас эхлээд үйлчлүүлэгч, ажилтан, орлого, тайлан хүртэл салоны бүх ажил нэг системд. Олон апп, тусдаа хэрэгсэл ашиглахгүйгээр бүгдийг нэг дороос удирдана.

Үйлчлүүлэгчид зориулсан

GlamUp нь нэг салонд бус бүгдэд зориулагдсан.

Хэрэглэгч сайн салон хайх, өмнө нь хийгдэж байсан ажлуудыг судлах, байршил хайх, цаг захиалахын тулд залгах, чат бичих, цаг баталгаажуулах — Мессеж бичиж, залгах үед удаан хариу өгөх зарим тохиолдолд хариулж чаддаггүй нь үйлчлүүлэгчийн бодит бэрхшээл. Эдгээрийг шийдвэрлэхээр GlamUp-ийг хөгжүүлсэн.

Өмнө ньХэцүү
  • Facebook, Instagram, Google-ээс салон хайх
  • Өмнө нь хийгдэж байсан ажлуудын портфолиог тус тусад нь судлах
  • Байршил, ажиллах цагийн хуваарь тодорхойгүй
  • Мессеж бичиж, залгаж цаг захиалах
  • Салон удаан хариулдаг эсвэл огт хариулдаггүй
GlamUp дээрХялбар
  • Нэг дороос өөрт ойр бүх салон харах боломж
  • Үнэ, портфолио, сэтгэгдэл, үнэлгээ нэг дор
  • Газрын зураг дээрх байршил, ажиллах цагийн хуваарь
  • Онлайн шууд захиалга — ярих шаардлагагүй
  • 24/7 цаг захиалах боломжтой, ямар нэг ажилтантай холбогдах шаардлагагүй.

Үйлчлүүлэгч тухайн таны салоны үнэ, портфолио, сэтгэгдлийг тусад нь хайж, гүйлгэж суух шаардлагагүй. Бүгд нэг дор, хормын дотор цаг захиалах дүгнэлтийг гаргах боломжтой. Үйлчлүүлэхэд хялбар байх тусам илүү олон хүн таны салоныг сонгоно.

Шинэ үйлчлүүлэгч

Бизнесээ хэрхэн өргөжүүлэх вэ?

GlamUp зөвхөн ажлыг тань хөнгөвчлөхөөс гадна — шинэ үйлчлүүлэгчтэй болох, хуучин үйлчлүүлэгчээ ахин үйлчилгээ авахад туслах зорилготой.

Ойролцоох байршлаар

Ойр салон хайж буй хэрэглэгчдэд таны салон газрын зураг дээр харагдана. Байршил, үнэлгээгээр эрэмбэлэгдэж, шинээр үйлчлүүлэгчтэй болох боломжтой.

24/7 онлайн захиалга

Үйлчлүүлэгч залгаж, чат бичиж хүлээхгүйгээр шөнө дунд ч цаг захиалах боломжтой.

Ахин үйлчлүүлэх давтамжийг нэмэгдүүлнэ

Автомат имэйл сануулга, төрсөн өдрийн урамшуулал, лоялти карт — дээрх боломжуудыг ашигласнаар үйлчлүүлэгч мартагдахгүй, дахин дахин үйлчлүүлнэ.

Итгэл төрүүлэх үнэлгээ

Бодит сэтгэгдэл болон ажилтан бүрийн дундаж үнэлгээ таны салоны нэр хүндийг бататгаж, хэрэглэгчийн шийдвэр гаргалтад эерэгээр нөлөөлнө.

Үйлчлүүлэгчийн өнцгөөс

Үйлчлүүлэгч таны салоныг ингэж олж, цаг захиалдаг.

Утаснаасаа ердөө гурван алхмаар — ойролцоох салоноо олж, үзээд, шууд цаг захиална. Утсаар ярих, ажлын цаг хүлээх шаардлагагүй.

1 Ол
Ойролцоо Миний байршил
Салон, үйлчилгээ хайх
Ойролцоо 6 салон
Lotus Beauty
1.2 км · Үс засал · Хумс
★ 4.9
Nomin Studio
0.8 км · Гоо засал
★ 4.7

Ойролцоо хэсгээс байршил, үнэлгээгээр эрэмбэлэгдсэн салонуудыг газрын зураг дээр хардаг.

2 Сонго
БаталгаажсанLotus Beauty
★ 4.9 · 128 сэтгэгдэлНээлттэй
ҮйлчилгээАжилтанСэтгэгдэл
Гэл маникюр60 минэхлэх ₮45,000
Үс засалт + будалт90 минэхлэх ₮75,000
Цаг захиалах

Салоны зураг, үйлчилгээ, үнэ, ажилтны үнэлгээ, сэтгэгдлийг үзээд шийдвэрээ гаргадаг.

3 Захиал
Цаг захиалах
Мэргэжилтэн
СБН
Огноо
Пү 10Ба 11Бя 12
Сул цаг
10:0011:3013:0014:3016:0017:30
Баталгаажуулах

Мэргэжилтэн, огноо, сул цагаа сонгоод баталгаажуулна. Төлбөрийг салон дээр бэлэн / QR-аар.

Үндсэн боломж

Салоны бүх ажил — нэг системд.

Календарь & цаг захиалга

Өдөр/долоо хоногийн хуваарь, ажилтан бүрийн багана, чөлөөт цаг блоклох.

Үйлчлүүлэгчийн CRM

Үйлчлүүлэгчийн түүх, сүүлд ирсэн огноо, хувийн тэмдэглэл — үйлчлүүлэгч бүрийн профайл.

Ажилтны удирдлага

Ажилтан нэмэх, ур чадвар, үйлчилгээ хуваарилах, тус бүрд нэвтрэх эрх, хуваарь.

Үйлчилгээ & үнэ

Ангилалтай үйлчилгээний жагсаалт: хугацаа, үнэ, тайлбар, гүйцэтгэх ажилтан.

Портфолио & зураг

Салоны орчин болон хийсэн ажлын зургийн галерей, онцлох 6 хүртэл зураг.

Сэтгэгдэл & үнэлгээ

Одтой үнэлгээ, зураг/видео сэтгэгдэл, ажилтан бүрийн дундаж оноо, сэтгэгдэлд хариу бичих боломж.

Имэйл сануулга & мэдэгдэл

Захиалга батлах, сануулах, шинэ захиалгын мэдэгдэл — бүгд автоматаар.

Тайлан & аналитик

Орлого, захиалга, ажилтан, үйлчлүүлэгчийн гүйцэтгэлийн тохируулж болох самбар.

Төлбөр & орлого

Үйлчилгээ дуусах үед нэмэлт үйлчилгээ авсан эсэх, төлбөрөө хэрхэн хийсэн гэх мэт орлогууд нь тайланд шууд орно.

Захиалгын QR холбоос

Хэвлэж болох QR код — Instagram, лангуу, үнийн хүснэгтэд наах боломжтой.

Урамшуулал & лоялти

Хямдралын код, лоялти тэмдэгт карт — үнэнч үйлчлүүлэгчээ шагнах боломжтой.

Маркетингийн кампанит ажил

Хямдрал, урамшуулал, кампанит ажлыг GlamUp дээрээсээ зохион байгуулж, үйлчлүүлэгчиддээ хүргэ.

Урьдчилгаа төлбөр авах

GlamUp-ээр дамжуулан захиалгын урьдчилгаа төлбөрийг онлайнаар хүлээн авч, эрсдэлээ бууруул.

SMS сануулга

Утасны мессежээр сануулга илгээх суваг.

Удахгүй

Бүтээгдэхүүн худалдан авалт

Салон бүтээгдэхүүн зардаг бол үйлчлүүлэгчид GlamUp дээрээс шууд худалдан авах боломжтой.

Удахгүй

Гар утасны аппликейшн

iOS болон Android дээр ажиллах GlamUp гар утасны апп — салон, үйлчлүүлэгч гарт багтана.

Удахгүй

GlamUp-ийн зар сурталчилгаа

GlamUp таны салоныг онцлон сурталчилж, илүү олон шинэ үйлчлүүлэгчид хүргэнэ.

Удахгүй

Хяналтын самбар

Бизнесээ нэг дэлгэцээс удирд.

Салоны эзэн, менежерт зориулсан хяналтын самбар — өдрийн захиалга, орлого, хуваарь, тайлан бүгд гар доор.

glamup.mn / dashboard — Хяналтын самбар

Өнөөдрийн тойм

2026 оны 7-р сарын 10, Баасан
+ Захиалга нэмэх
Өнөөдрийн захиалга
12
↑ өчигдрөөс +3
Өнөөдрийн орлого
₮840,000
↑ +18%
Шинэ үйлчлүүлэгч
5
энэ 7 хоногт 21
Дундаж үнэлгээ
4.9
128 сэтгэгдэл
10:00Ариунаа Б.
Гэл маникюр · Сараа
Батлагдсан
11:30Отгонцэцэг Д.
Үс засалт + будалт · Болор
Батлагдсан
13:00Мишээл Т.
Сормуус · Нараа
Хүлээгдэж буй
14:30Ундрам Э.
Нүүр арчилгаа · Сараа
Дууссан
Календарь — өнөөдрийн хуваарь
Сараа
Болор
Нараа
09:00
Үс будалт
10:00
Гэл маникюр
Педикюр
11:00
Үс засалт
12:00
Хөмсөг
13:00
Будалт
Сормуус
14:00
Нүүр арчилгаа
Тайлан — сарын орлого
Энэ сарын орлого
₮18.4сая
Захиалга
312
Эргэн ирэлт
64%
Гэл маникюр₮5.2сая
Үс засалт + будалт₮4.1сая
Нүүр арчилгаа₮3.0сая

Дээрх зураглал нь GlamUp хяналтын самбарын жишээ зураглал (Хяналт, Календарь, Тайлан). Тоо баримтуудыг жишээ болгон оруулав.

Салон эзэнд

Нэг систем — таны бизнесийн бүх хэрэгцээ.

Салоноо GlamUp дээр байршуулснаар шинэ үйлчлүүлэгчээс эхлээд орлого, тайлан, ажилтан, маркетинг хүртэл бүх зүйл нэг дор цугларна.

Ангилал хамаагүй — бүх үйлчлүүлэгчид харагдана

GlamUp дээр зөвхөн сормуус хайж орсон нэг хэрэглэгч ч таны үс засалт, хумс, гоо сайхны салоныг олж харах бүрэн боломжтой. Та зөвхөн үнэнч үйлчлүүлэгчиддээ бус — GlamUp-ийн бүх хэрэглэгчдэд харагдана.

Үс засалтХумсСормуусХөмсөгГоо засалСпаПедикюр
Таны салон

Тусдаа төлөх, зохион байгуулах шаардлагагүй.

Дараах бүх зүйл GlamUp дотор багтсан — өөр систем худалдаж авах, холбох, засах шаардлагагүй.

Өөрийн вэбсайт / домэйн

Салон бүр өөрийн хуудас, захиалгын холбоос, QR кодтой.

GlamUp дотор

Тусдаа захиалгын систем

Онлайн цаг захиалга, календарь.

GlamUp дотор

Орлого & санхүүгийн тайлан

Real-time орлого, автомат тайлан — Excel хөтлөх хэрэггүй.

GlamUp дотор

Ажилтны гүйцэтгэлийн хяналт

Хэн хэдэн захиалга, ямар орлого, үнэлгээ авсныг харна.

GlamUp дотор

Үйлчлүүлэгчийн түүх & урамшуулал

Айлчлалын түүх, тэмдэглэл, эргэн урих — CRM бэлэн.

GlamUp дотор

Маркетинг & шинэ хэрэглэгч

Discover, QR, сэтгэгдэл, лоялти — маркетинг хийх илүү хялбар.

GlamUp дотор

Багц & үнэ

Салондоо тохирох багц сонго.

Үнэгүй эхэлж, бизнес тань өргөжихийн хэрээр шинэчил. Урт хугацаагаар урьдчилж төлбөл илүү хямд.

Сар бүрХагас жил −10%Жил −20%
Free
Бие даасан артист
₮0/сар
  • Зөвхөн эзэн өөрөө
  • 10 үйлчилгээ
  • Сард 30 онлайн захиалга
  • 10 портфолио зураг
  • Календарь, CRM, сэтгэгдэл
Салон бүртгүүлэх
Санал болгох
Growth
Өргөжиж буй салонд
₮149,000/сар
  • 5 ажилтан
  • 50 үйлчилгээ
  • Сард 1,000 захиалга
  • 50 портфолио зураг
  • Имэйл сануулга & мэдэгдэл
  • Ажилтны нэвтрэх эрх
  • Үндсэн тайлан
Growth сонгох
Pro
Захиалга ихтэй салонд
₮249,000/сар
  • 15 ажилтан
  • 100 үйлчилгээ
  • Сард 3,000 захиалга
  • 100 портфолио зураг
  • Дэлгэрэнгүй тайлан
  • GlamUp брэндинг нуух
  • SMS сануулга (удахгүй)
Pro сонгох
Enterprise
Олон салбар, том байгууллагад
Тохиролцоно
  • Бүх зүйл хязгааргүй
  • Олон салбар
  • Захиалгат тайлан
  • GlamUp брэндинг харуулахгүй
  • Зориулсан дэмжлэг
Холбогдох

Төлбөрийн автомат холболт удахгүй нэмэгдэнэ. Шинэ салон бүр Free багцаас эхэлнэ.

Бизнесээ өнөөдөр
GlamUp бүртгүүл.

Бүртгэл үнэгүй. Хэдхэн минутын дотор салоноо тохируулж, эхний онлайн захиалгаа аваарай. Илүү олон үйлчлүүлэгч — илүү их орлого.